fitness
  • 471 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл бизнес маркет” ХХК-ийн “Дөрвөн улирал” хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

Тус хүлэмж нь нэг дор 10,000 үрсэлгээ гаргаж, сард 20 тн, жилд 150-200 тн ургац хураан авах хүчин чадалтай. Цаашид 20.000 кв.м шилэн хүлэмж ашиглалтад оруулж, нарийн ногоог төрөлжүүлэн тариалах, 50-70 тогтмол ажлын байр бий болгох, импортын бүтээгдэхүүнийг орлох 1.500 тн нарийн ногоо зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Шөнийн цагт хэрэглэсэн цахилгааныг 100 хувь хөнгөлж, стандартын шаардлага хангасан өргөст хэмх, улаан лооль, чинжүү, навчит ногооны тн тутамд 100,000 төгрөгийн урамшуулал олгон, хүлэмж болон тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-аас 100 хувь чөлөөлсөн нь том дэмжлэг болж байгааг хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хэлэв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 127 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн дэмжлэг хэлбэрээр олгохоор улсын төсөвт тусгаад байна.

Үйлдвэрлэл эрхлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор болсон.

Тухайлбал мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт 132.2 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 342.6 тэрбум, хүнсний боловсруулах, сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг олгоно.

Арилжааны банкууд 2023 он 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 334 зээлдэгчид 26.2 тэрбум төгрөгийн зээл олгож, 500 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалж байна.

Арилжааны банкны шалгуур өндөр байдаг тухай аж ахуй эрхлэгчид ярьдаг. Иймээс тэднийг Зээлийн батлан даалтын санд хамруулахаас гадна тухайн аж ахуйн нэгжийн хурааж авах ургац, агуулахад байгаа бараа бүтээгдэхүүн зэргийг нь барьцаалж зээл олгодог байх боломжийг ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эрэлхийлж байна.

Бусад мэдээ

Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг

Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг

Олон жилийн хахир өвөл, хавсаргатай хаврыг тэсэж гаран байгалийн онцгой шалгуураар өнөө цагт эргэн и

Уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин ₮5.7 сая байна

Уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин ₮5.7 сая байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн

Ариунзул С.
Ариунзул С.