Өнгөрсөн онд “ТООНОТ 21х21” төслөө хэрэгжүүлж Монгол орноо тойрон 21 аймагт тоглолтоо хийсэн “Тоонот” рекордсын 5 жилийн ой энэ жил тохиож байна. Он гарснаас хойш нам гүмхэн байсан “Тоонот”-ынхон тавдугаар сарын 15-нд “TNT”төслөө албан ёсоор нээсэн юм.
Төслийн нээлтийн үеэр “ТООНОТ”-ын хамт олон Монголд анх удаа 7 шинэ дууны клипээ зэрэг цацаж үзэгчдэдээ сюрприз барилаа. Уран бүтээлчдийн өөр өөрсдийн төрөл жанраар гаргасан эдгээр уран бүтээлүүд үзэгчдийн талархлыг хүлээжээ. Энэхүү ойн сюрприз дунд реппер Babar, ThunderZ нар “Сүүдэр” нэртэй шинэ уран бүтээлээ дэлгэсэн юм. Тэд 2021 онд “Хатуу” нэртэй дууныхаа клипийг олны хүртээл болгож байсан билээ.