fitness
  • 426 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-17

Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран “Нийслэлд газар хөдлөлтийн гамшиг тохиож, “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулилалтыг ирэх сарын 7-9-нд зохион байгуулна. Энэ хүрээнд орон даяар “Бэлэн бай” аяныг энэ сарын 15-наас зургаадугаар сарын 9-нд өрнүүлнэ.

Энэ сургуулилалтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран хийж байна.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Иргэдэд ирэх сарын 8-ны өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн дохио өгч, аюулгүй цэг талбайд цуглах, нүүн шилжүүлэх сургуулилалт хийнэ. “Бэлэн бай” аяны хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээнэ гэв.

“Оюу толгой” ХХК-ийн Аюулгүй байдал, онцгой байдлын удирдлагын хэлтсийн менежер Б.Цэрэндорж “Бид нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдэд оролцсоор ирсэн. Энэ удаа “Бэлэн бай” аянд иргэд, аж ахуйн нэгжүүдтэй мэдлэг туршлагаа хуваалцах зорилгоор оролцож байна.” Гэсэн юм.  

Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг“Онцгой байдлын ерөнхий газар иргэдээс газар хөдлөлтийн аюулаас хэрхэн сэргийлэх, мэдлэг мэдээллийг тандах “Хэрэглэгчийн зан төлөвийн аналитик судалгаа”-г авсан юм. Судалгаагаар иргэдийн газар хөдлөлт, гамшгийн бэлтгэл, бэлэн байдал хангалтгүй байгааг тогтоосон. Иймд цогц мэдээллийг дижиталаар хүргэхээр бэлдлээ” гэв.

Аяны хүрээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах www.belenbai.mn цахим хуудас шинээр нээж, иргэдэд хэрэгцээт мэдээллийг нэг шугамаар хүргэх боломжийг бүрдүүлжээ.

Та бүхэн “Бэлэн бай” сурталчилгааны самбар дээрх QR кодыг уншуулснаар www.belenbai.mn сайтаас газар хөдлөлтийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Бусад мэдээ

Монгол иргэн хоёр настай хүүгийн хамт БНСУ-д 19 хоног хоригджээ

Монгол иргэн хоёр настай хүүгийн хамт БНСУ-д 19 хоног хоригджээ

Солонгос улсад визийн хугацаа нь дууссан 22 настай монгол иргэн баригдсан талаар тус улсын MBC телев

Замын хөдөлгөөн АЧААЛАЛГҮЙ тогтмол хурдтай байна

Замын хөдөлгөөн АЧААЛАЛГҮЙ тогтмол хурдтай байна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлыг 08:30 цагийн

Ариунзул С.
Ариунзул С.