fitness
  • 484 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-23

Цагдаагийн байгууллагаас иргэн Б-д холбогдуулан 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр “Хүчиндэх” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Улмаар хэргийг тус оны зургадугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хөвсгөл аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.

Энэ үед яллагдагч Б-д хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд тэрбээр 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор дамжин ОХУ-руу оргожээ. Улмаар БНТУ-ын Истанбул хот руу явсан болох нь тогтоогдсон.

Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлан ажиллаж байв. Улмаар Засгийн газрын “5Ш” ажиллагааны хүрээнд иргэн Б-г Истанбул хотын гадаадын иргэдийн асуудал хариуцсан албаар дамжуулан баривчлуулсан.

Ингээд 2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад ирүүлж, тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Улмаар энэ сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хуяглан хүргэж, Хөвсгөл аймаг дахь ШШГГ-ын харьяа хорих байранд цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: ЦЕГ

Бусад мэдээ

Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ

Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ

Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 13-ны 23:00 цагаас 16-ны 06

Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтийн саналаар дэд сайдын орон тоо байх эсэхийг шийднэ

Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтийн саналаар дэд сайдын орон тоо байх эсэхийг шийднэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуул

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.