Ховд аймгийн
Алтай сум дахь “Богочийн уурхай” руу Хятадын нэр бүхий хүмүүс сэтгүүлчидтэй
хамт очсон байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, маргаан үргэлжилж байхад
ийнхүү амралтын өдрийг сонгон очиж, уурхайг эзлэн түрэмгийлэхээр дайрч байгаа
нь хуулиас дээгүүр эрх мэдэлтэйг нь баталж байна. Иймээс Х.Нямбаатар сайд
таниас асуух хэд хэдэн асуулт байна. Та олон нийтийн хэвлэл мэдээллийн
хэрэгслээр бидэнд хариу өгнө үү.
1.
Шүүхийн
шийдвэр эцэслэн гараагүй байхад Х.Нямбаатар сайд та Хятадын нэр бүхий хүмүүс
болоод тэдний өмгөөлөгч Мэндсайханд ямар дэмжлэг үзүүлж, уурхай руу дайрч
ороход хүргэсэн бэ?
2.
Өмгөөлөгч
Мэндсайхан “Дэмжлэг үзүүлсэн Нямбаатар сайддаа баярлалаа” гэж хэлсэн учир
шалтгааныг тайлбарлана уу?
3.
“Талст
молор “ ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай гэдгийг яаж батлаад байгаа вэ?
4.
Хөрөнгө
оруулалтын гэрээтэй, улсад төлөх татвар шимтгэлээ төлж гадаадын хөрөнгө
оруулалттай компанийг байгуулдаг. Гэтэл эдгээр нэр бүхий Хятадуудад ямар
хөрөнгө оруулалтын гэрээ байдаг вэ?
5. Монголын уул уурхайн орд руу шууд дайрч орох, булааж авах эрх байгаа юу?
Энэ
бол үеэлүүд хоорондын маргаан, тэрэн дээр нь ажиллах хүч нийлүүлж байсан
БНХАУ-ын нэр бүхий этгээдүүд тоглолт хийж буй л асуудал юм. Гэхдээ цаана нь
Монголын уул уурхайн төлөөх тэмцэл өрнөж буй учраас бид Хууль зүйн сайд
Х.Нямбаатар таныг дээрх асуултуудад тайлбар өгөх хүсэлт хүргүүлж байна.