fitness
  • 397 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-30

БОАЖ-ын салбарын хэмжээнд энэ сард 145 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

78 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 20 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэсэн байна. Найман гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, өнөөдрийн байдлаар 24 гомдол мэдээлэл хяналтад байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 90 иргэн, аж ахуйн нэгжид 78 сая төгрөгийн торгууль оногдуулснаас 55 сая төгрөгийг (71%) төлжээ. Мөн 20 иргэн, аж ахуйн нэгжид 59 сая  төгрөгийн нөхөн төлбөр оногдуулснаас 25 сая төгрөгийг (43%) төлсөн байна.

Зориулалтын бус газарт хог хаясан, хууль бусаар ашигт малтмал эрэн хайсан, заг мод бэлтгэсэн, зөвшөөрөлгүй цооног гаргасан, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүй ус ашигласан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүйгээр үйл ажиллаа явуулсан, тавигдсан шаардлагыг биелүүлж ажиллаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн гэж БОАЖЯ-наас мэдээлэв.

Бусад мэдээ

“НЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГ” УУЛЗАЛТ, ФОРУМ 10-Р САРЫН 13, 14, 15-НД БОЛНО

“НЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГ” УУЛЗАЛТ, ФОРУМ 10-Р САРЫН 13, 14, 15-НД БОЛНО

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хот хөдөөгийн сэргэлт бодлого”-ын хүрээнд “Нээлттэй

Энгийн херпес вирусийн архаг халдварын шинжилгээний 70 хувийг "ЭМД-ын сан"-гаас хөнгөлнө

Энгийн херпес вирусийн архаг халдварын шинжилгээний 70 хувийг "ЭМД-ын сан"-гаас хөнгөлнө

ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар энгийн херпес вирусийн архаг халдв

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.