fitness
  • 475 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцуулав.

Үндсэн Хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан тухай Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцжээ.

зураг
 

УИХ-ын нэгдсэн чуулганы тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталсан. Ингэснээр УИХ 126 гишүүнтэй болохоор болсон юм.


Бусад мэдээ

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дар

Манай улсад хийгдэж буй төрийн айлчлалуудтай холбогдуулан энэ сарын 1-4-нд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах нь ээ…

Манай улсад хийгдэж буй төрийн айлчлалуудтай холбогдуулан энэ сарын 1-4-нд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах нь ээ…

Ерөнхийлөгчийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Швейцарын холбооны

Ариунзул С.
Ариунзул С.