"Тусгай олимпын дэлхийн наадам-2023" Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо 2023 оны зургаадугаар сарын 17-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү наадамд Монголын Улсаа төлөөлөн волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг, бадминтон, бочи, жүдо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис зэрэг есөн спортын төрлөөр нийт 44 тамирчин, 18 дасгалжуулагч-чиглүүлэгч оролцох юм.