fitness
  • 502 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-05

Энэ оны эхний таван сарын байдлаар нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт эзэлж байгааг тус компани мэдээллээ.

Монголын хөрөнгийн биржээр оны эхний таван сарын хугацаанд нийт нэг сая 542.4 мянган тонн нүүрс борлуулснаас “Эрдэнэс Тавантолгой” ХК 66.4 хувь буюу нэг сая тонн нүүрс арилжжээ.

2023 онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах тооцоотой байгааг тус компани онцолж байна.

Тус компанид онцгой дэглэм тогтоосноос хойших хугацаанд нийт 11 сая тонн нүүрс экспортлоод байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын Хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны хоёрдугаар сард зохион байгуулсан юм.

Бусад мэдээ

Н.Номтойбаяр: Тувагаас эрүүгийн хэрэгтнүүд орж ирснийг шалгах ёстой

Н.Номтойбаяр: Тувагаас эрүүгийн хэрэгтнүүд орж ирснийг шалгах ёстой

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.06.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ."

ОХУ руу газраар шуудан илгээж эхэллээ

ОХУ руу газраар шуудан илгээж эхэллээ

Монгол шуудан” ХК нь улс хоорондын энгийн шууданг дэлхийн 198 улс оронтой зөвхөн агаарын тээврээр со

Ариунзул С.
Ариунзул С.