fitness
  • 335 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагертай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд түүх, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг танилцуулж, Гэгээн Ширээт Улстай харилцааны агуулгыг баяжуулах боломжийн талаар санал солилцсон байна.

Дэлхий нийтэд тулгарч буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол зэрэг сорилтыг даван туулахад хамтран ажиллаж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулахаа талууд нотлов.

Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга буюу Гадаад харилцааны сайд Пол Ричард Галлагерийн манай улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсаас манай улсад өндөр түвшинд анх удаа хийж буй айлчлал юм.

Бусад мэдээ

Манай улсын 300 мянган хүн чихрийн шижинтэй байх магадлалтай

Манай улсын 300 мянган хүн чихрийн шижинтэй байх магадлалтай

“Чихрийн шижингийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулахад төр, засгаас авч хэрэгжүүлж байг

"Эрдэнэс тавантолгой" ХК хоногт 108 мянган тонн нүүрс гаргаж, дээд амжилт үзүүлжээ

"Эрдэнэс тавантолгой" ХК хоногт 108 мянган тонн нүүрс гаргаж, дээд амжилт үзүүлжээ

Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан хамгийн өндөр түүхэн дээд үзүүлэлт энэ аж.

Ариунзул С.
Ариунзул С.