“Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв” -өөр харьяалал харгалзахгүй дараах үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж байна.
Өнөөдөр өдрийн 10:00-15:00 цагт А блок (Амбулатори)-ийн 5 давхарт;
- Биеийн найрлага хэмжих Accuniqu-920 аппаратаар өөх, булчингийн масс, эрдэс, уургийн хэмжээг тодорхойлж, дүгнэлт гаргах;
- Ясны нягт тодорхойлох Osteosys 3000 аппаратаар ясны сийрэгжилтийг тодорхойлох;
- Хэвлийн ЭХО оношилгооны аппаратаар дотор эрхтний өөрчлөлтийг тодорхойлох;
- Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох;
- Хоол зүйн иж бүрэн зөвлөгөө мэдээлэл өгөх;
- Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс сэргийлэх сургалтыг зохион байгуулах;
- Дотор, мэдрэлийн эмчийн үзлэг зохион байгуулах;
- Шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулах;
- Витамин, эрдэс, нэмэлт бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа;
- Үйлчлүүлэгчдийг эмчилгээнд хамруулах, цаг товлолт хийх;