2022-2023 оны хичээлийн жил дуусаж байгаатай холбогдуулан Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны Газар, нийслэлийн Боловсролын Газрын дарга нарт тодорхой чиглэл хүргүүлсэн байна.
Мөн хандив, тусламж нь сайн дурын үндсэн дээр, аливаа хэлбэрээр албадах, тэгшитгэн хураахаас ангид явагддаг тул багш, ажилтны цалингаас хууль бусаар суутгал хийхгүй байх, ойн хандив цуглуулах ажлыг сургалтын байгууллагаас нэгдсэн зохион байгуулалтаар хангахгүй байх, хууль тогтоомж зөрчих эрсдэлээс урьдчилан сэргийлж арга хэмжээ авч, хийсэн ажлын тайланг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрийн дотор БЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ирүүлэхийг даалгажээ.