Зарлан мэдээллийн дохиогоор газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалтыг өнөөдөр 16:00 цагт зохион байгуулагдана.
Гамшгийн сургуулилалттай холбоотой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг 15:55-16:10 хүртэл 15 минутын хугацаатай хаахаар болсныг Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Дохио дуугарах үед иргэд барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас зөвлөв.