fitness
  • 422 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-08

Нийслэлийн Засаг даргын A/242 дугаар захирамжийн хүрээнд хотын стандартыг таниулан сурталчлах зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран 580 гаруй иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгууллаа.

Мөн барилгын орчны аюулгүй байдалд хяналт шалгалт явуулав. Тодруулбал, барилга угсралт, замын ажил болон барилгын материалын үйлдвэрлэл, барилга байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа 192 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийхэд хотын стандартыг хэрэгжүүлээгүй, аюулгүй орчныг бүрдүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Үүний дагуу барилгын чанарыг сайжруулах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 117 зөвлөмж, 66 албан мэдэгдэл 17 албан шаардлагыг хүргүүлэн, хугацаатай үүрэг өгчээ.

Түүнчлэн барилгын арматур импортлогч, үйлдвэрлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж, тухайн материалаас дээж аван, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд стандартад нийцээгүй материал болох нь тогтоогдсон байна. Ийнхүү 960 тонн арматурыг дахин боловсруулахаар үйлдвэрт буцаах аж. Мөн тохирлын гэрчилгээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага хүргүүлж, “Барилгын материал үйлдвэрлэх” тусгай зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй арматур үйлдвэрлэсэн, тохирлын гэрчилгээгүй бараа бүтээгдэхүүн борлуулсан долоон байгууллагад зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.

Бусад мэдээ

Голын голдирол хаасан Шунхлай ШТС-ын үндсэн барилгыг нурааж эхэллээ

Голын голдирол хаасан Шунхлай ШТС-ын үндсэн барилгыг нурааж эхэллээ

Голын голдирол хаасан Шунхлай ШТС-ын үндсэн барилгыг буулгах, чөлөөлөх ажил өнөөдөр эхэлж байна.Үери

Зарим нутгаар дахиад их хэмжээний цас орох нь ээ

Зарим нутгаар дахиад их хэмжээний цас орох нь ээ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булганы төв, Сэлэнгийн өмнөд хэсэг, Орхон,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.