Байнгын асаргаатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тэтгэмжийг нэмэгдүүлэхээр болжээ.
Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Зорилтот халамж гэж үздэг байнгын асаргаатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгдөг халамж 288,000 төгрөг байгаа. Үүнийг 11.2%-аар нэмэгдүүллээ.
Байнгын асаргааны тэтгэмжийг хүүхэд, том хүн гэж ялгаатай олгодог байсныг адил болгож 275,000 төгрөг болгож байна.
Том хүн 84,100 төгрөг авдаг байсан юм" гэлээ.
Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, зорилтот халамж, хүүхдийн мөнгөнд 1.9 их наяд төгрөгийг төсвийн тодотголд оруулсны 90% нь иргэдийн амьжиргааг дэмжих, халамжийг нэмэгдүүлэхэд зориулагдана.