fitness
  • 707 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-09

Монгол Ардын Намын Дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн урилгаар ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл  Монгол Улсад энэ сарын 8-11ний өдрийг хүртэл айлчлал хийнэ.

Монгол Улсад анх удаагаа айлчлан ирж буй түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн, Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановс нар угтан авлаа. 

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл айлчлалын бүрэлдэхүүнд Германы Социал Демократ Намын дэд дарга, Заарланд муж улсын Ерөнхий сайд Анке Рээлингер болон албаны бусад хүмүүс багтаж байна.  

Айлчлалын үеэр Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл нар хоёр намын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурна. 160 жилийн түүхтэй Германы Социал Демократ Намын хувьд өмнө нь азийн улс төрийн хүчинтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаагүй бөгөөд анхных нь Монгол Ардын Нам болж байгаа юм. 
Мөн үүнээс гадна “Социал демократ үзэл баримтлал 21-р зуунд – Герман, Монголын нийтлэг чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно. Энэ хэлэлцүүлэгт хоёр намын дарга нар болон хоёр намын гишүүд оролцоно. 

Бундестаг дахь эрх баригч Германы Социал Демократ Нам, УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хамтын ажиллагаатай байдаг. Энэ ч утгаар айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзана. 
2022 оны 10 дугаар сард УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн урилгаар ХБНГУ-ын Бундестаг дахь Германы Социал Демократ Намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх манай улсад айлчилж байсан юм

Дашрамд сонирхуулахад ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл  06 дугаар сарын 05-11-ний хооронд азийн гурван улсад айлчилж байгаа юм. Тодруулбал Монгол Улсад хийж буй айлчлалынхаа өмнө БНСУ болон БНХАУ-д айлчлал хийсэн юм. БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай уулзжээ. Уулзалт нь Хятадын Ерөнхий сайд Ли Цяны 06-р сарын 20-ны өдөр ХБНГУ-д хийгдэх айлчлалын өмнө хийгдэх хэд хэдэн том уулзалтын нэг байсан байна. БНХАУ-д хийсэн айлчлалынхаа дараа БНСУ-д айлчилсан. БНСУ-ын Үндэсний ассемблэйд зочилж, Герман болон Солонгос хоёр орны цаг уур, эрчим хүчний бодлогын асуудал хөндсөн уулзалтад оролцож санал бодлоо хуваалцжээ. Мөн түүнчлэн БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жин Пактай уулзсан байна.



Бусад мэдээ

Тавантолгой түлш компани барьцалдуулагч үйлдвэрлэгч компаниудыг дэмжин ажиллана

Тавантолгой түлш компани барьцалдуулагч үйлдвэрлэгч компаниудыг дэмжин ажиллана

Тавантолгой түлш компани шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэ

ГХЯ: Монгол Улсын иргэн М БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн

ГХЯ: Монгол Улсын иргэн М БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн

Бүгд Найрамдах Солонгос Улсад монгол иргэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.