Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар найман удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дөрвөн хүний амь насыг авран хамгаалаад байна.
Усны осол нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.