Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Хуулийн төсөлд туссан гол өөрчлөлт нь
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Дархлаажуулалтын тухай хуулийн 10.1-т зааснаар Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга ордог.