Үндэсний аюулгүй байдлын нэн чухал хэсэг нь хүнс. Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Хүнсний хангамж, хүртээмж, хүнсний тогтвортой байдлын тухай зэрэг 16 заалт нэмжээ.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэн савлах, тээвэрлэх, зөв хадгалах, борлуулахдаа хүнсний аюулгүй баталгаат байдлыг хангах ёстой. Мөн орчны температур, орчны чийгийн хэмжээг нарийн тогтоож, хянах, хүнсний чанар, жинхэнэ байдал, химийн найрлагыг хэмжиж гарал үүслийг бүрэн тодорхойлох шаардлагатай.
Энэ хуулийн хүрээнд тухайн хүнсэнд химийн болон биологийн бохирдол, орц найрлага байгаа эсэхийг нарийн хэмжин илрүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангахыг зорьжээ. Улсын хэмжээнд хүнсний хангамжийг нэмж, чанар аюулгүй байдлыг хангахаас гадна тухайн салбарын хууль тогтоомж, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлнэ.
Цаашлаад Хэмжил зүйн боловсон хүчнийг мэргэшүүлэх, чадавхжуулах, тэдгээрийг тогтвор суурьшилтай ажиллахын тулд Засгийн газраас “Стандарт хэмжил зүй ба хөгжил” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ. Хүнсний аюулгүй байдлыг хангах нь хэрэглэгчийн эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалах үндсэн суурь юм.