УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр УИХ-аас ахмадуудыг халамжлах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр тодорхой шийдэл гаргадаг. Гэвч харамсалтай нь сүүлийн үед үнийн өсөлтөөс шалтгаалан ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байна. Тэтгэвэр бага тогтоогдсон нь ахмадуудын амьдралд хүндээр тусдаг. ОУВС-ийн шахалтаар 5 жилийн цалингийн дунджаар боддог байсан тэтгэврийг 7 жил болгосны үр дүнд нийт ахмадуудын 85 хувь нь 400-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.
Ингэж ахмадуудыг залуу, халуун насанд нь хөдөлмөрлүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг нь авчхаад амьдралын үлдсэн хугацаанд нь хамгийн бага тэтгэвэр өгдөг харгис төрж байж болохгүй гэж үзээд хуулийн төсөл өргөн барьсан.
Харамсалтай нь гурван жилийн хугацаа өнгөрөхөд анхны хэлэлцүүлгийг хийхгүй өдийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд энэ их хурал өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л хуралдлаа. Ахмадуудаас мөнгө харамладаг мөртлөө хөшөөнд 36 тэрбум төгрөг зарцуулдаг УИХ байж болохгүй.
Тиймээс энэ сарын 19-нд буюу даваа гарагт 12:00 цагаас ахмадуудтайгаа нийлж, тэтгэврийг тогтоохдоо 7 жилийн дунджаар биш 5 жилийн дунджаар тооцох, 7 жилээр тэтгэврээ бодуулсан хүмүүст 5 жилээр тооцож нөхөн олговор олгох жагсаалыг зохион байгуулна. Ахмадууд та бүхнийг хүрэлцэн ирж, үгээ хэлнэ үү гэж урьж байна” гэв.
Эрүүл мэндийн яамнаас оношийн дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг УНТЭ, ХСҮТ,
Төрийн ордны зүүн талын хашааг засварлах ажил өнгөрсөн сарын 28-нд эхэлж байсан билээ. Тус засварын
info@hunnu.mn