УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан ХНХ, Сангийн сайд нар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Энэ удаагийн төсвийн тодотголоор орхигдсон, тулгамдсан асуудлыг нэг мөр болгосон.
2023 оны төсвийн тодотгол нэг их 896 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Ингэснээр Монгол Улсын 2023 оны төсвийн үндсэн тэнцэл 23 их наяд болж байгаа юм.
Цалин, тэтгэвэр, зорилтот тэтгэмж, хүүхдийн мөнгө, нийслэлийн түгжрэлийг бууруулах 21 төслийг үргэлжлүүлэн дуусгах төсвийг шийдсэн тодотгол боллоо.