Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ахмад настнуудын тэтгэврийг итгэлцүүрээр тооцож нэмэхээр шийдвэрлэжээ.
Мөн өмнөх зургаан сарынхыг нөхөн авах хүүхдийн мөнгийг хэзээ шилжүүлэх талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяагаас тодруулахад,
Нөхөн авах хүүхдийн мөнгийг долоодугаар сард баяр наадмаас өмнө хүүхдийн мөнгө авч байсан дансанд нь шилжүүлнэ гэв.