fitness
  • 539 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-21

ЕБС-ийн сурагчдыг 3 дугаар ангиас англи хэл заах эсэх талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байсан билээ. Энэ талаар салбарын сайд дараах тайлбарыг өглөө. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
- Өчигдөр болсон байнгын хорооны хурлын үеэрх санал хураалтад боловсролын сургалтын байгууллагын үндсэн гадаад хэлийг үндэсний хөтөлбөрөөр шийдвэрлэхэд санал нэгдсэн ч УИХ-ын чуулганд эцэслэнэ. Хүүхдэд хэддүгээр ангид, хэдэн цагаар, ямар хичээл заахыг хуульд заадаггүй, үүнийг үндэсний хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлдэг. Хууль батлагдвал 2024 онд хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Маргааш эцсийн хэлэлцүүлэг хийх Боловсролын багц хуульд зөвхөн англи хэлний асуудлыг хөндөөгүй. Ардын хүүхдэд англи хэл заахаас татгалзаад хойшоо сууж байна гэж ойлгож болохгүй.  СӨБ, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг  Засгийн газар батлах ба үүнд үндсэн гадаад хэл АНГЛИ ХЭЛ байна гээд тусгачихсан. Энэхүү хөтөлбөр батлагдахаар гуравдугаар ангиас англи хэл, мэдээлэл технологи заана гэсэн үг. Тиймээс үүнд нэг ч ухралт хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

УИХ-ын зарим гишүүн 3 дугаар ангиас англи хэл заах бодлогоосоо ухарлаа гэх мэтээр  буруу ташаа мэдээлэл түгээж олон нийтийг бухимдуулж буйд би туйлын их харамсаж байна. Боловсролын багц хуулийн талаар ярихдаа зөвхөн англи хэл тойроод яриад, маргаад байж болохгүй.  Нийслэл болон орон нутаг, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах гол агуулга энэ хуулиар шийдэгдэнэ. Нэг хүүхдэд зарцуулагдах хувьсах зардлын санхүүжилтээр энэхүү асуудлыг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл хүүхдийн суралцах орчин, хэрэглэгдэхүүн, багшийн ур чадварт анхаарна. Мөн улсын цэцэрлэг, дунд сургуулийн удирдлагын томилгоог шударгаар хийнэ. Энэ мэт шинэчлэл, өөрчлөлтийг энэхүү багц хуульд тусгасан байгаа.


Бусад мэдээ

Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлууд

Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлууд

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлэхээр товложээ.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгод “HIPAY”-чүүд нэгджээ

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгод “HIPAY”-чүүд нэгджээ

Төлбөр, тооцооны цогц шийдэл бүхий “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-ийн хамт олон НҮБ-ын тогтвортой хөгжлий

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.