fitness
  • 254 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-22

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

22-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, цаашдаа нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 06-р сарын 21-ний 20 цагаас 06-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Орхон, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +17...+22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18...+23 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +23...+28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар +34...+39 градус, бусад нутгаар +29...+34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +32...+34 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +31...+33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +29...+31 градус дулаан байна.

2023 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

23, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +23...+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +18...+23 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээлэв. 

Бусад мэдээ

БАГШ НАР ХАР АЖИЛ ХИЙХЭЭР ГАДАГШАА ЯВЖ, МЭРГЭЖИЛТЭН ХОМСДОЖ БАЙНА

БАГШ НАР ХАР АЖИЛ ХИЙХЭЭР ГАДАГШАА ЯВЖ, МЭРГЭЖИЛТЭН ХОМСДОЖ БАЙНА

Эх сурвалж: Өргө.мн Сургууль, цэцэрлэгүүдэд багш мэргэжилтнүүд хомсдож байна. Нийслэлийн 33 дугаар с

ЭМХҮТ:  Монгол Улсад эмчлэх боломжгүй хоёр өвчнийг эмчилж, мэс заслын эмчилгээг амжилттай нэвтрүүлээд байна

ЭМХҮТ: Монгол Улсад эмчлэх боломжгүй хоёр өвчнийг эмчилж, мэс заслын эмчилгээг амжилттай нэвтрүүлээд байна

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө 38 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Эх, хүүхдийн эрү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.