ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2023.06.21) Москва хотын хүндэтгэлийн дэнж дэх цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөжээ.
Их буу чирэн бартаа ихтэй замыг туулж яваа монгол морьдыг дүрсэлэн уг хөшөөг эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмний илгээсэн хүнс, дулаан хувцас, хагас сая агт морьд, хувьсгалт монгол танкийн цуваа, монгол ард нисэх онгоцны эскадрил зэрэг тусламжийн бэлгэдсэн хоёр орны харилцааны түүхийг бэлгэдсэн хүндэтгэлийн дурсгал юм.
Хөшөөний шавыг Монгол ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр 2016 оны 11-р сарын 3-ны өдөр тавьж, 2017 оны тавдугаар сарын 5-ны өдөр Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд ёслол төгөлдөр байрлуулсан билээ.