Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн "Улаанбаатар 2023" их дуулгын гурав дахь өдрийн медалийн барилдаанууд Мөсөн өргөөд боллоо.
Тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хүнд буюу +78 кг жинд Монголын шигшээ багийн хоёр тамирчин хоорондоо барилдсанаас Дамбадаржаагийн Номинзул Амарсайханы Адъяасүрэнг торгуулиар ялж хүрэл медаль хүртлээ.
23 настай Д.Номинзул өнгөрсөн жилийн Улаанбаатарын их дуулгад 5-р байр эзэлж байсан бол өнөөдөр их дуулга ангиллын тэмцээнээс анх удаа медаль авлаа.
Эмэгтэйчүүдийн +78 кг жинд тэднээс гадна Э.Жарлгамаа барилдсан ч эхний шатанд өвдөг шороодсон.
Ийнхүү Монголын шигшээ баг одоогоор 2 алт, 3 хүрэл медаль хүртэж дөрвөн тамирчин 5, гурван тамирчин 7-р байр эзэлсэн амжилттай 44 орноос 2-т бичигдэж байна.