“Гацуурт”-ын Л.Чинбат захирал машинаараа адуутай залуус хөөж буй бичлэг цахим орчинд тарсан. Тэрээр энэ талаар нүүр номдоо “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан” хэмээж байсан.
ЦЕГ-ын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс "Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр иргэн "У"-аас тус аймгийн Зүүнбүрэн сумын хоёрдугаар багт иргэн "Ч" гарал үүслийн бичиггүй адуу мал оруулах гээд иргэдийг автомашинаар дайрахаар оролдсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас иргэн Чинбатад холбогдох үйлдлийг шалгаад яллагдагчаар татах саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлжээ.