Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд оролцогч талууд өнөөдөр зөвлөлдлөө. Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газрын зүгээс нөхцөл байдлыг танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд буюу 9 дүгээр сард 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байна. Дүүргээр нь задалбал
Дүүрэг бүр өөр өөрийн шийдлийг танилцуулж байгаа боловч төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хамтран ажиллах байдлаар дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Шийдлийг багц байдлаар авч үзвэл
Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэгт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хотын стандарт хяналтын газрын төлөөлөл оролцсон юм. Яг энэ баг бүрэлдэхүүний оролцоотойгоор өнгөрсөн хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж чадсан. Тиймээс өмнөх туршлагад тулгуурлан талууд хамтран ажиллаж, 7 хоног бүр мэдээлэл солилцон ажлаа уялдуулахаар болов.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам