УИХ-ын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга” хэлэлцэн батлагдсантай уялдуулан хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаж “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-г байгуулах зорилгоор бүх нийтийн анхдугаар хурлыг зохион байгуулах гэж байна.
Хурлаар хэлэлцэх асуудал
Хурал ирэх сарын 7-ны өдөр болох бол хуралд оролцогчдыг өчигдрөөс эхлэн бүртгэжээ. Бүртгэл ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлэх бол энд дарна уу.
Хуралд оролцогчдод тавигдах шаардлага
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх гишүүдийн хуралд хууль батлагдсан өдрөөс өмнө байгуулагдан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дараах шаардлагыг хангасан тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага оролцоно. Үүнд:
Хуралд оролцогчид дараах материалтай танилцсан байна
Дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах ажлын хэсгийн 51-267010 дугаарт холбогдож авна.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам