fitness
  • 469 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-30

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.06.30) Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар манай улсад анх удаа зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын олон улсын уулзалтад оролцогчдыг хүлээн авч уулзав.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт нь феминист гадаад бодлого, жендэрийн эрх тэгш байдлыг урагшлуулахад бүс нутаг, олон улсын хэмжээнд томоохон түлхэц, хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь хүний эрхийн амин чухал хэсэг бөгөөд хүн төрөлхтний дэвшил, эрүүл нийгмийг цогцлоох үйлсэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлов.

Тэрбээр, Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудалд үндэсний хэмжээнд эн тэргүүний ач холбогдол өгч ирсэн бөгөөд институт, бодлогын хэмжээнд анхаарлаа хандуулж, жендэрийн эрх тэгш байдлыг урагшлуулахад чиглэсэн арга хэмжээгээ нэмэгдүүлж байна. Улсын Их Хурал 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьсон. Гадаад бодлогын хэмжээнд “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллага, НҮБ-ын “Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороонд сонгогдон ажиллах, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэв.

Мөн ардчиллыг хамгаалж, бэхжүүлэхэд жендэрийн тэнцвэртэй төлөөлөл чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлснээр эмэгтэйчүүдэд илүү ээлтэй нийгмийг бий болгохыг зорьж байна. Иймд улс төрийн шийдвэр гаргах түвшинд эзлэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Урьд нь хамгийн ихдээ 20 хувь хүрдэг байсан сонгуульд нэр дэвшигчдийн эмэгтэйчүүдийн эзлэх хувийг энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 хувь болгох зохицуулалт хийсэн гэдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ удаагийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын олон улсын уулзалт жендэрийн эрх тэгш байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад бодит хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа илэрхийлээд оролцогчдод шударга ёс, тэгш байдал, эв санааны нэгдлийн төлөө илүү их хүчин чармайлт гаргаж, амжилтад хүрэхийг хүсэн ерөөв.

Мөн энэхүү уулзалтад оролцогчид Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Бусад мэдээ

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд өч

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын

Ариунзул С.
Ариунзул С.