fitness
  • 499 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-17

Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Японы нийслэл Токио хотод энэ сарын 10-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож, Монгол улсын баг нэг мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртлээ.

Монгол улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас:

Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль,

Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль,

Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль,

11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртлээ.

О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас 3 жил дараалан (2 мөнгө, 1 хүрэл) медаль хүртэж байгаа бол 10 дугаар ангийн 2 сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртэж байгаа нь бахархалтай байна. Тусгай байрт шалгарсан Л.Дөлгөөн АФО-аас хүрэл медаль хүртэж байсан юм.

Шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр 10:00 цагт болно.

Бусад мэдээ

Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохтой холбоотой найман асуудлыг шийдвэрлэлээ

Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохтой холбоотой найман асуудлыг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн ши

Шинэ нисэх буудлаас Улаанбаатарын чиглэлд цахилгаан автобус явж эхэллээ

Шинэ нисэх буудлаас Улаанбаатарын чиглэлд цахилгаан автобус явж эхэллээ

Хөшигийн хөндий дэх Чингис хаан нисэх буудлаас Улаанбаатар хотын чиглэлд нийтийн тээврийн цахилгаан

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.