Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны эхний 6 сарын байдлаар Монгол Улсын хилээр 226.8 мянган гадаадын жуулчин нэвтэрснээс:
1. ОХУ 104.8 мянга
2. БНХАУ 37.5 мянга
3. БНСУ 36 мянга
4. Казакстан 7.6 мянга
5. Япон 6 мянга
6. АНУ 5.6 мянга
7. Беларусь 3.8 мянга
8. ХБНГУ 2.5 мянга
9. Франц 2.1 мянга
10. Турк 2.1 мянган жуулчин тус тус иржээ.
Харин энэ сарын 16-ны өдөр 3151 жуулчин ирсэн гэж Аялал жуулчлалын хөгжлийн төв мэдээлэв. БОАЖЯ энэ онд нийт 1 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн юм.