Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны эхний 6 сарын байдлаар Монгол Улсын хилээр 305 мянган гадаадын жуулчин нэвтэрснээс:
Визгүй орноос 230 мянга, түр чөлөөлсөн орноос 14 мянга, визтэй орноос 60 мянган жуулчин иржээ.
- ОХУ 133.2 мянга
- БНХАУ 52.6 мянга
- БНСУ 49.6 мянга
- Казакстан 12.1 мянга
- Япон 8 мянга
- АНУ 7.7 мянга
- Беларусь 4.2 мянга
- ХБНГУ 3.8 мянга
- Турк 2.1 мянган жуулчин тус тус иржээ. Харин энэ сарын 20-ны өдөр 3402 жуулчин ирсэн гэж Аялал жуулчлалын хөгжлийн төв мэдээлэв.