2023 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн тухай Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдэгдлээ.
Энэ удаагийн буцаан олголтоор 1,190,718 иргэний дансанд 73,598,612,137 төгрөгийг шилжүүлж байгаа юм байна.
Мөн хоёрдугаар улирлын буцаан олголтоосоо 18,846 иргэн 298 гаруй сая төгрөгийн хөрөнгийн албан татвар төлжээ.