fitness
  • 455 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-18

Одоогоор мэргэжлийн судлаачид Улаанбаатарт үерт өртөх эрсдэлтэй 86 байршлыг тогтоосон. Үүний 75 нь уруйн үерт өртөх эрсдэлтэй байгаа юм. Энэ нь 8,137 нэгж талбар буюу 389.8 га газрыг хамарч байна. Мөн 30,111 хүн үерийн нөлөөнд автах тооцооллыг хийжээ. 

зураг
 

Иймд эрсдэлтэй хэсгүүдэд ус зайлуулах шугам, далан байгуулахаар тооцооллоо хийж байгаа юм байна. 

Авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хотын дарга Д.Сумъяабазар "Багц судалгаануудыг дахин шинэчлэн хийнэ. Нэмэлт материалууд шаардлагатай байгаа. Нийт 75 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барихаар таван багц ажил төлөвлөж байна. Эхний ээлжид 2025 он хүртэл 872 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

Харин 2040 он хүртэл үерийн далан байгууламжуудыг иж бүрнээр нь шинэчлэхэд 4.9 их наяд төгрөг хэрэгтэй. 

Хүн амын тал хувь нь буюу 1.6 сая иргэн амьдарч байгаа нийслэл хотод хөрөнгө оруулалтыг их хийх ёстой. Тэгж байж хүмүүсийн эд хөрөнгө үнэ цэнтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдарна. 

Мөн газар доорх хотын асуудал бүр хүндэрсэн. 86 хувь нь хуучирсан байгаа" гэв. 

Бусад мэдээ

Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ИЛ БОЛГОВ

Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ИЛ БОЛГОВ

Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээлл

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОУУЗХ-ын Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг Монгол Улсад айлчлахыг урив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОУУЗХ-ын Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг Монгол Улсад айлчлахыг урив

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 он

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.