Монгол кино анх удаа "Венец"-ийн олон улсын кино наадмаар нээлтээ хийнэ.
Тодруулбал Монгол Найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи" Уран Сайхны Киног Энэ Оны Долдугаар Сарын 25-Ны Өдөр 80 Дахь Удаагийн Венецийн Олон Улсын Кино Наадмын "Оризонти" Уралдаант Хэсэгт Сонгож Буйг Захирал Алберто Барбера Дэлхий Нийтэд Зарлажээ.
Венецийн олон улсын кино наадам дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудын нэгд зүй ёсоор тооцогддог юм байна.
Нэр Хүнд Бүхий Эл Наадамд Анх Удаа Монгол Найруулагчийн Бүтээл Албан Ёсны Хөтөлбөрт Сонгогдон, Наадмын Дээд Шагналын Төлөө Өрсөлдөх Эрхтэй Болсон Нь Монголын Кино Урлагийн Түүхэнд Тэмдэглэгдэн Үлдэх Үйл Явдал Хэмээн Мэргэжилийнхэн Онцолж Буй.
"Сэр сэр салхи" кинонд онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгээ хайх 17 настай бөө хүүгийн тухай өгүүлдэг. Уг уран сайхны кино нь залуу найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй "Screendaily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэж байжээ.