fitness
  • 320 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-30

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа эрүүл мэндийн салбарын хөгжил,  эрдэм шинжилгээ, судалгаа, хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах чиглэлээр Тайванийн Анагаах ухааны шийдвэр гаргах холбооны ерөнхийлөгч Чи-Чан Чантай уулзаж санал солилцлоо.  


Тус байгууллага манайд халдварт өвчний тандалт, сэргийлэлт хариу арга хэмжээнд зан үйлийн судалгааг гүйцэтгэх болон хиймэл оюун ухааныг тандалт, оношлогоо төдийгүй клиникт өргөн хэрэглэх тал дээр туслалцаа үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэнд Ж.Байгалмаа захирал талархал илэрхийлээд хамтын ажиллагааны боломжит чиглэлүүд болон хоёр улсын эмч судлаачдын хамтран хийж хэрэгжүүлж болох судалгааны талаар тодорхой санал тавьсан юм.



Тайванийн Анагаах ухааны шийдвэр гаргах холбоо манай улсад цахим дата буюу өгөгдлийн практик хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой чухал ач холбогдол бүхий судалгаа, шинжилгээний ажлууд дээр дэмжлэг үзүүлэх боломжтойг хэлж байсан.



Уулзалтад ХӨСҮТ-өөс гадна Хүн амын эрүүл мэнд судлалын төвийн тэргүүн П.Болормаа, АШУҮИС-ийн Эх, барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн дэд профeссор, анагаах ухааны доктор П.Жаргалсайхан нар оролцож өөр өөрсдийн чиглэлээр хамтран ажиллах боломж, ойрын ирээдүйд хэрэгжүүлэх боломжтой судалгаа, эрдэм шинжилгээний сэдвийн талаар санал солилцов.

Бусад мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй 4247 хүүхэд боловсролд хамрагдаж чадахгүй байна

Хөгжлийн бэрхшээлтэй 4247 хүүхэд боловсролд хамрагдаж чадахгүй байна

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11,835 хүүхэд байна. Тэдний 1498 нь сургуулийн өмнөх боло

11 сарын 22-ноос эрс хүйтэрнэ

11 сарын 22-ноос эрс хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50

Ариунзул С.
Ариунзул С.