"Ургана брэнд" өмнө нь аарцтай шүдний оо үйлдвэрлэж байсан. Тэгвэл энэ удаа жамц давстай, 100 хувь эко оогоо дөнгөж сая гарган аваад байна.
Бүтээгдэхүүний дээжээ БНХАУ-ын Хөх хот руу ачуулж, экспод оролцохоор болжээ.Жамц давсаа Увс аймгийн шүдэн уул, Баянхонгор аймгийн холбоолж нуураас авдаг. Ямар ч химийн бодисгүй оо бөгөөд үнийн хувьд ч хямд борлуулна гэдгээ компанийнхан хэлж байлаа.
Цаашид бүтээгдэхүүнээ Ази тивийн улсуудад экспортох юм байна.
Эх сурвалж: Өрөг.мн