fitness
  • 338 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-31

Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлөөс хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд: 

Монгол Улс, АНУ хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулсан Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөл 2023 оны наймдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо хуралдаж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэв. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Террэнс Ж.МакКартин нар даргалав.

Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 36 жилийн ой энэ онд тохиож буйг талууд хуралдааны үеэр тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрис Вашингтон хотноо энэ сарын эхээр хүлээн авч уулзан, талууд “Монгол, Америкийн Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хамтарсан мэдэгдэл” гаргаж, мөн “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн  Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураглал”-д гарын үзэг зурсныг онцоллоо.

Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн яриа хэлэлцээ нь Монгол Улсад чөлөөт зах зээлд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжихэд эерэг үүрэг гүйцэтгэж буйг талууд онцлон тэмдэглэв. Монгол, Америкийн төлөөлөгчид мөн ил тод байдал, эрх зүйн зохицуулалтын сайн туршлага, хөрөнгө оруулалтын орчин, оюуны өмчийн эрхийг хамгаалах ба хэрэгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, бүс нутгийн санаачилга, худалдааг хөхиүлэн дэмжих зэрэг хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.

Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн ээлжит уулзалт АНУ-ын нийслэл Вашингтон хотод болно.

Бусад мэдээ

О.Уранбаяр "Универсиад" наадмаас анхны медалийг авлаа

О.Уранбаяр "Универсиад" наадмаас анхны медалийг авлаа

БНХАУ-ын Чендү хотод болж буй дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн "Универсиад" наадмын гурав дахь

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын нээлтэд оролцож үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын нээлтэд оролцож үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал

Ариунзул С.
Ариунзул С.