Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ой, ”Барилгачдын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ л өдөр барилгачид бүхэн салбарын хөгжил дэвшил, өөрсдийн алдаа оноо, амжилт бүтээлээ эргэн нэг харж, дүгнэдэг төдийгүй “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2023” үзэсгэлэн яармагаар дамжуулан үйлдвэрлэл, их бүтээн байгуулалтаа ард иргэддээ дэлгэн танилцуулдаг уламжлалтай.
"Ногоон хөгжилд түүчээлнэ" уриан дор зохиогдож буй тус үзэсгэлэн нь 09 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд “Мишээл экспо төв”-д болно. “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2023” үзэсгэлэнд оролцож буй оролцогчдын үйл ажиллагааны чиглэлээс дурдвал,
гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Эдгээр оролцогчид маань үзэсгэлэнгийн өдрүүдэд хэрэглэгчдэдээ зориулан ОНЦГОЙ ХЯМДРАЛ, УРАМШУУЛАЛыг олгож, сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулна.