“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуе нар энэ оны 5 дугаар сард Бээжин хотноо уулзахдаа Монгол-Хятадын хооронд аялдаг олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг Эрээн, Хөх хот, Бээжин гэсэн дарааллаар үе шаттайгаар нээхээр тохирсон. БНХАУ нь Казахстан, ОХУ, Вьетнам, БНАСАУ зэрэг улсуудтай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө одоогоор нээгээгүй байгаа юм.
ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд хуралдаж байгаа Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Олон улсын зорчигчийн галт тэрэгний зурмаг тохирох хурлын үеэр ОХУ, Казахстан, Вьетнам зэрэг улсууд Хятадын талаас олон улсын зорчигчийн галт тэргээ яаралтай аялуулж эхлэхийг хүссэн байна.
Эх сурвалж: "УБТЗ" ХНН