fitness
  • 592 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-13

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос ирэх онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон. 

Тодруулбал, улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгосон юм. Уг шийдвэр 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэ нь ажлын нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө ногдож байна гэсэн үг. 

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байгаа бөгөөд он гараад 130,000 төгрөгөөр нэмэгдэх нь. 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан дахин шинэчлэх аж.

2007 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн байдал:

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 гуравдугаар улирлын байдлаар манай улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны 1.1 сая иргэн хөдөлмөр эрхэлж байна.

Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.

Тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа хүний цагийн үндсэн цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглодог.

Бусад мэдээ

Х.Нямбаатар: ААН-үүд стандарт зөрчиж намхан гүүр, гүүрэн байгууламж хийсэн нь голын урсцыг боох нөхцөлийг бүрдүүлсэн

Х.Нямбаатар: ААН-үүд стандарт зөрчиж намхан гүүр, гүүрэн байгууламж хийсэн нь голын урсцыг боох нөхцөлийг бүрдүүлсэн

Хоёр өдөр үргэлжлэн орж буй борооны улмаас Сэлбэ, Дунд гол үерлэх эрсдэл нүүрлээд байна. Тэгвэл НОК-

НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс р

Ариунзул С.
Ариунзул С.