Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал нар Дорнод аймагт ажиллаж байна.
Аймгийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчидтай уулзаж, ажил байдалтай нь танилцан, санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
Дорнод аймаг нь 83,9 мянган хүн амтай. Үүнээс 36,3 мянган буюу 43,2 хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 4,9 хувь, Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 63,3, Ажиллах хүчний оролцооны түвшин 66,6 хувьтай байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам