Өөрт нь авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагч таслан зогсоож, илчилснийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-ийн туслан гүйцэтгэгч гадаадын хөрөнгө оруулалттай "С" ХХК-ийн захирал "Ш" гэгч нь нэр бүхий 12 иргэнийг визний ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил үйлдсэнийг илрүүлжээ.