Улаанбаатар-Дархан чиглэлийн 408 км дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замын суурь хучилт дууссан болохыг ЗТХЯ-наас мэдээллээ.
Одоо өнгө хучилтын болон гүүрнүүдийн ажил үргэлжилж байгаа аж.
11 дүгээр сарын эхээр дөрвөн эгнээ замаар хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөжээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ хуучин авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ авто зам барьж дөрвөн эгнээ болгож байгаа билээ.