fitness
  • 540 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-02

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн, АТГ, ЦЕГ-ын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг нийтийн тээвэртэй холбогдох асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг байгуулагдаад цөөн хонож байна. Энэ хугацаанд "Тэнүүн-Огоо" компанийн нийлүүлсэн гэх нийтий тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүн, таван обьектэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг дөрвөн хүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан. 

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд дээрх дөрвөн хүнийг үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзээд холбогдох саналыг Прокурорт гаргасан. 

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөн БНСУ-ын "Zyle Daewoo bus" компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байна. Хуульд заасны дагуу тухайн улсын ЭСЯ-нд нь мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан санхүүгийн мөрдөх ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан гадаад улсын хуулийн байгууллагуудтай хамтран ажилла шаардлага үүссэн. Энэ хүрээнд БНСУ-ын Ерөнхий Прокурорын газар, Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг ажлаа төлөвлөж байна. 

Тэнүүн-Огоо компанийн нийлүүлсэн ногоон автобусны асуудлаас гадна “Эрдэм транс” компани Солонгосын Хьюндэй автобусыг импортлон оруулж ирээд үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор 135 автобусны арлын дугаар, үйлдвэрлэсэн оныг засварласан байдлаар бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдсэн.

Залилан мэхэлж хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир “Эрдэм транс” компанийн гүйцэтгэх захирлыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

Бусад мэдээ

Монголбанкны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан”-д оролцохыг урьж байна

Монголбанкны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан”-д оролцохыг урьж байна

Бүтээлийн уралдааны зорилго нь эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа, шинжилгээ

"УБТЗ" ХНН: Дизель түлшний татан авалтыг шуурхай зохион байгуулахад онцгой анхаарч байна

"УБТЗ" ХНН: Дизель түлшний татан авалтыг шуурхай зохион байгуулахад онцгой анхаарч байна

Монгол Улсад импортоор орж ирж байгаа дизель түлшний хэмжээ өнгөрсөн оноосоо 16 хувиар багасаж хомсд

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.