Монгол-Японы эмнэлгийг түшиглэн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Энэ төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
Багш нар эхлээд өрхийн болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлнэ. Энэ үзлэгийн мөрөөр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах шаардлага үүсвэл сургууль, цэцэрлэгийнхээ эмчээр дамжуулан багшийн эрүүл мэндийг дэмжих төвд хандах юм байна. Тус төв багшид шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч, үзлэгийн болон хэвтэн эмчлүүлэх цаг захиалж өгнө. Зарим тохиолдолд гуравдугаар шатлалын бусад эрүүл мэндийн байгууллагад мөн холбон зуучлах аж.