Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны төрийн тэргүүн Сердар Бердымухамедовыг эх орондоо айлчлахыг урив гэж ТАСС агентлаг мэдээллээ.
Туркменстан улсын тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ илгээсэн байна. Тус мэндчилгээнд "Монгол, Туркменстаны найрсаг харилцааг шинэ агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойлох зорилгоор эрхэм Ерөнхийлөгч Таныг сайхан эх орондоо хүлээн авч уулзахдаа баяртай байх болно. Хоёр орны хамтын ажиллагааны түүхэн шинэ хуудсыг нээхээр тохиромжтой цагтаа Монгол Улсад айлчлахыг урилгыг минь хүлээн авна уу" гэжээ.
Мөн Сердар Бердымухамедовын удирдлаган дор Туркменстан улс цаашид ч цэцэглэн хөгжиж, Төв Азийн бүс нутгийн хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Өнгөрөгч есдүгээр сарын 27-нд Туркменистан улс тусгаар тогтнолоо сэргээсний 32 жилийн ойгоо тэмдэглэсэн.
Эх сурвалж: ТАСС