fitness
  • 300 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-06

Монгол Улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж Корпораци нь алдарт Сүзүки ЖИМНИ машиныг Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдаж даван, заан цолын болзол хангасан хүчит бөхөд олгож ирсэн сайхан уламжлал тогтоод байна. 

Энэхүү үйл ажиллагаа нь үндсэн 2 зорилттой юм.

Нэгд, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болох соёл, ахуй, уламжлалын томоохон төлөөлөл болох Үндэсний бөхийн спортыг дэмжих. Түүнчлэн эх орны ирээдүй болсон залуу үе маань спортоор тухайлбал Үндэсний бөхөөрөө хичээллэснээр эрүүл чийрэг, эрч хүчтэй, бүтээмж болон мэдрэмж өндөртэй хүмүүн болж төлөвших нь тодорхой юм.

зураг
 

Хоёрт, “Сузуки Жимни” автомашин нь дэлхийд даяаршиж байгаа хэрэггүй зүйлд зардал гаргахгүй стресс багатай “минимал” буюу ухаалаг амьдралын хэв маягт яв цав нийцсэн машин гэдгээрээ алдартай. Түүнчлэн “Хот хөдөөгийн хосолмол хэрэглээ”-г бүрэн хангадаг учраас олон улсын машины үзэсгэлэнгээс удаа дараа шагнал авсан юм. Тиймээс тус компани нь Сүзүки ЖИМНИ-г Монголчуудын амьдрал ахуйд нэн тохиромжтой, эдийн засгийн үр өгөөжтэй автомашин гэж үзэн маркетинг, сурталчилгааны үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн Сузуки жимни-г “Бат бөхийн оргил, Бодит хэмнэлтийн гайхамшиг” гэдэг уриагаар нь хэрэглэгчдэд аль хэдийн танигдсан. Жимни машин нь Өмнөд Америкийн ноён оргил Чили Улсын Охос дель Саладо уулын 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номд бүртгэгдсэн цорын ганц автомашин билээ. 

зураг
 

Энэ жил Тулгар Төрийн 2232, Их Монгол улсын 817, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмаар Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон маань хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаар манлайлан 7-н даваанд тунан үлдэж, учраа бөхөө даван, заан цолын болзол хангаснаараа Сүзүки жимни автомашиныг гардан авах эрхийн эзэн болон, улмаар Монгол Улсын гарди цолд хүрээд байгаа билээ.

Монгол Улсын гарди Ц.Бямба-Отгондоо Бридж Корпорацийн зүгээс тамирчин хүний ёс зүй, монгол бөхийн ёс жаяг, жудгийг дээдлэн, бөх сонирхогч олон түмнийхээ итгэлийг дааж явахыг хүсэж, амжилтаа улам бататган, Монгол улсын АВАРГА болохыг хүсэн ерөөлөө.

зураг
 

зураг
 

 

Бусад мэдээ

Шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоолоо

Шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоолоо

Орон нутгийн нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 18-нд болно.Энэхүү сонгуулийг зохион бай

ЭСЯ: АНУ-ын визийн ярилцлагын цаг товлох, өөрчлөхөд нэмэлт хураамж төлөх шаардлагагүй

ЭСЯ: АНУ-ын визийн ярилцлагын цаг товлох, өөрчлөхөд нэмэлт хураамж төлөх шаардлагагүй

Визийн цаг товлоход хураамж шаарддаг визийн агентлагуудаас болгоомжлохыг Америкийн Нэгдсэн Улсаас Мо

Ариунзул С.
Ариунзул С.