fitness
  • 397 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-12

Уул уурхайн салбарт тэргүүлэгч “Оюу толгой” компани эдийн засгийн хөгжлийн тулгын чулуу болсоор удаж байгаа билээ. Тус компани Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын сацуу ажилчдынхаа мэргэжлийн болон хувь хүний хувьд өсөн дэвжих байдалд нь үргэлж анхаарсаар ирсэн. Оюу толгойд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд дэлхийн хаана ч үнэлэгдэхүйц мэргэжлийн ур чадвар, байгууллагын соёлтой болж төлөвшдөг. Учир нь Оюутолгой компани эрүүл, аюулгүй ажлын байраар хангаж, бие болон сэтгэлзүйн аюулгүй байдал, сэтгэл хангалуун байлгахад анхаардаг. Мөн ажилтануудынхаа мэргэжлийн өсөлт болон ур чадварыг олон улсын түвшинд дэмжин ажилладаг. Ажилтнууд эрүүл, аюулгүй орчинд амгалан тайван ажиллах ёстой. Үүний тулд зөвхөн ажилчнаар тогтохгүй тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд чухал байдаг. Үүнд ч Оюу толгой компани анхаардаг.

Хамгийн онцлууштай нь Оюу толгой нь урт хугацааны стратеги зорилтынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцаандаа нийгмийн бүлгийн оролцоо, хүртээмжтэй байдлыг дэмжих, жендерийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор ажлын байрны сонгон шалгаруулалтыг ил тод, шударгаар явуулсаар өдийг хүрсэн билээ.

Энэ хүрээнд, нийт 21,600 ажилтнаас монгол ажилтны эзлэх хувь 97 хувь, эмэгтэй ажилтан 21 хувь, эрэгтэй ажилтан 79 хувийг бүрдүүлдэг бөгөөд Өмнөговь аймгаас 4,500 хүнийг ажлын байраар хангаж байна. Цаашид ажилчдын жендерийн харьцааг 50 хувь, тусгай хэрэгцээт ажилчдын хувийг 4 хувьд тогтоох зорилго тавин ажиллаж байна.

Тэд салбарын чиг хандлага, дэлхийн шилдэг туршлагыг хэрэгжүүлэхийн сацуу  аюулгүй ажиллагааны дүрэм журмыг өдөр тутам чанд мөрдөж, ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг тогтмол явуулсаар байна. Болзошгүй аюулыг илрүүлж, цаг алдалгүй арилгахын тулд аюулгүй байдлын аудит, үнэлгээг тогтмол хийхээс гадна ажлын байрны сэтгэл ханамжийн судалгааг тогтмол хийдэг.

Оюу Толгой компани гэр бүлийн үнэ цэнэ, хувийн орон зайг чухалчлан ойлгож, ажилчдын ажил, амьдралынх нь тэнцвэртэй байдлыг хамгийн оновчтой нөхцөлөөр хангаж ажилладаг. Үүний жишээ, шинэ эцэг эх болсны 4-5 сарын цалинтай чөлөө, ажлын цагийн уян хатан хуваарь, тэтгэврийн хуримтлалын сангийн хөтөлбөр зэргээр ажилчдадаа анхаарал тавин ажиллаж байна.  

Тодруулбал, үйлдвэрчний эвлэлтэй хамтран байгуулсан “2023-2025 оны Хамтын гэрээ”-ний дагуу ажилтнууддаа зориулан “Тэтгэвэр/хуримтлалын сан” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажил олгогч болон ажилтны зүгээс хамтран хуримтлал оруулахаар тохиролцжээ. “Оюу толгой” компанийн зүгээс 2022 оны долдугаар сарын 1-ээс хувь нэмрээ оруулж эхэлсэн бол ажилтнууд 2023 оны наймдугаар сарын 1-нээс өөрсдийн хувь нэмрийг оруулж эхэлжээ. Хөтөлбөрийг “Тэтгэвэр/хуримтлалын сангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хүрээнд Хаан банк, Хас банктай хамтран хэрэгжүүлж байна. Ингэснээр “Оюу толгой” компанийн ажилтнууд урт хугацааны санхүүгийн баталгаатай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн болон ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харьцаа цуцлагдсан, өндөр насны тэтгэвэрт гарсан, ажилтан нас барах үед ч тэтгэврийн хуримтлалын сангаас нь олгох юм. Уул уурхайн салбарт түүчээлэн анхны тэтгэврийн сангийн туршлагыг нэвтрүүлж чадлаа. Тэтгэврийн хуримтлалын сан үүсгэхдээ тэд ажилтан болон түүний гэр бүлд чиглэн, илүү хүн төвтэй байх зарчмыг баримталж ажиллаж байна.


Бусад мэдээ

Х.Болорчулуун: 2023 оныг "Тариалангийн сэргэлтийн жил" болгон зарлаж байна

Х.Болорчулуун: 2023 оныг "Тариалангийн сэргэлтийн жил" болгон зарлаж байна

Чуулганд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ор

Есөн настай Б.Гүен "Virtuosi per musica di pianoforte" тэмцээнд тэргүүн байр эзэлжээ

Есөн настай Б.Гүен "Virtuosi per musica di pianoforte" тэмцээнд тэргүүн байр эзэлжээ

Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын "Virtuosi per musica di pianoforte" тэмцээн арваннэгдүгээр сар

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.